"УБ 240" 24 цагийн аяллын замаар жийлт хийж, турших зорилгоор хотын баруун урд хэсгээс гарч, хойд талаас нь тойрон орж ирэх аялалд группийн 12 гишүүн оролцов. Өглөө товлосон цагтаа цугласан боловч техникийн (2 дугуй хагарав) сааталын улмаас 8.40 цагт аялал эхлэв.
Танил болсон замаар хамтын хүчээр саадгүй жийсээр Шар хөвийн дөрөлж дээр 10.40 гарав (Бүртгэлийн цэг 1). Доош уруудан төмөр замын гарам доогуур гарч, хойд зүгт Тахилтын давааны сунайсан өгсүүр рүү жийж эхлэх үед унадаг дугуйнууд хагарч эхлэв. Энэ өдөр нийтдээ 10 удаа дугуй хагарав. Ийм шалтгаанаар бид бараг л 3 цаг "зүгээр суулаа".
Зураг 1. Манай баг. Тахилтын давааТовлож байсан цагаасаа хоцорч аяллын зам сунайж байсан боловч бид жийсээр 13.20 цагт Тахилтын даваа, 17.30 цагт Гүнтийн даваа (Бүртгэлийн цэг 2), 18.20 цагт Жигжид, 19.50 цагт Шарга морьтын зүүн талын даваа дээр гарлаа.
Зураг 2. Ээлжит хүлээлтДаваанаас уруудахдаа "буруу" замаар орж Сэлхийн амаар бууж ирэв. Дахин дээш Бэлхийн амаар өгсөж аяллыг үргэлжлүүлэх цаг хугацаа (21.00 цаг) байхгүй болсон тул уруудан Дамбадаржаа хүрч, аялал дууслаа. Аялсан зай 121 км, дундаж хурд 14,75 км/цаг, 8 цаг 40 минут жийж, нийт 12 цаг 50 минутыг аялалд зарцуулжээ.
Зураг 3. Багаас гишүүд шигшигдээр ... Шарга морьтын зүүн талын давааЭнэ удаа бараг фото зураг авсангүй. Шинээр аялагч гишүүн болсон Б.Элбэг Эрдэнэ (082), Э.Төгөлдөр (083) болон аялалд оролцсон гишүүдэдээ талархал илэрхийлье. Бид бүгдээрээ агуу жийлт хийсэн шүү.
Зураг 4. 2017 оны IV сарын тайлан