Шиврээ бороотой, хаврын жаахан зэврүүндүү салхитай өдөр боллоо. Уулын орой цастай байв. Манай группийн аялагчид Дүнжингарав дээр цуглан 9.10 цагт аялал эхлэв. Манай баг 10 хүнтэй. Танил замаар хамтын хүчээр жийсээр 10.15 цагт Гацуурт сууринд ирэв. Бороо зогслоо.


Гарам дээр нэлээд цаг алдсан боловч Налайх дүүрэгт 14.00 цагт ирж манай группийн шинэ гишүүн Д.Мөнхнаст (088)-ын гэрт очиж чанасан мах, ногоо, халуун үзэмний шүүс, гэрийн боорцогоор дайлуулан сайхан амрав. Шинэ гишүүнийхээ гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэг гишүүний дугуйны дөрөө дунд голоос мултран унасан тул Налайхд үлдэж, цааш 9 хүн жийж Баян уулын урд дөрөлж хүртэл Д.Мөнхнаст биднийг гарган өгөөд, буцаж Налайх руу жийсэн.

Шинэ гишүүн Э.Нинждорж (087), Д.Мөнхнаст (088) нар болон бороотой өдрийн аялалд хүчээ сорьж замаа дуусгасан бүх аялагч нартаа талархал илэрхийлье. Манайхан ч сайхан хамт олон болж дээ. Бэлтгэл нь ч жигдэрч, төлөвлөж буй 24 цагийн аялалд оролцох итгэл дүүрэн сэтгэлээр энэ аяллыг дуусгаж чадлаа.