Группийн түүх: 2017 оны V сарын тайлан (зураг 2)
Унадаг дугуйн аялалд тохирсон маш сайхан цаг агаартай өдөр боллоо. Энэ удаагийн аялалд Мерида Улаанбаатар клубын дугуйчид (7 аялагч) манай групптэй нийлэн нийт 31 хүний бүрэлдхүүнтэй "нүсэр" (оролцогчдын тоогоор рекорд тогтоов) баг 9.20 цагт 6 буудлаас хөдөллөө.
Хамтын хүчээр салхи сөрөн жийж 9.50 цагт Жигжидийн зуслан улмаар 11.10 цагт Майхан толгойн хойд талын даваа дээр ирлээ. Багийн гишүүдийн жийлтийн хурд өндөр байсан ба аргагүй л ачаалал дааж сурсан нь илт байлаа.
Үдийн хоол идэж, амран дурсгалын зураг татуулаад, ирсэн замаараа уруудан "буудсаар" (дээд хурд 59 км/ цаг байлаа) 13.30 цагт 6 буудал, 14.00 цагт хотын төвд ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 50 км.

Анх удаа бидэнтэй нэгдэн жийж аялагч гишүүн болсон Д.Цолбаяр (089), Б.Мөрөн (090), Ж.Ванжинсүрэн (091), З.Ананд (092), Т.Мэндсайхан (093), Т.Баяртогтох (094) нар болон нийт гишүүдэдээ талархал илэрхийлье. УБ 240/24 цаг аяллын өмнөх хөнгөн бэлтгэл амжилттай боллоо. Та нартаа амжилт хүсье.
