Группийн түүх: 2017 оны VI сарын тайлан (зураг 4)
Товлосон газар 14 аялагч цуглаж, 8.30 цагт аялал эхэллээ. Манай группийнхэн шуурхайхан жийсээр Санзай, Бага Баян амралт өнгөрч Харганын урд хөндийд 11.30 цагт ирлээ. Уулын замаар ой мод дундуур уруудан өгсөж Харганы даваа уруудан Шар жалгын ам руу орсон бүдэг замаар уруудлаа. Гишүүн А.Тэмүүжин (073) толгойн сэргийлэх хийж аюул осолгүй уруудах замыг бидэнд гаргаж өгсөн болно.



Группийн аялалд нэгдсэн сайн дугуйчин, даруухан залуу Хашбагана (101), Мерида клубын дугуйчин аяллын "disc jockey" Б.Батжаргал, кино зураглаач С.Батсуурь (063) нар болон бусад найз нартаа талархал илэрхийлье.

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| А.Тэмүүжин | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1308 км |
| С.Батсуурь | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1283 км |