Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #3 - УНАДАГ ДУГУЙН ФЕСТИВАЛЬ 88

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/62
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
88 км
Давааны тоо
2
Өндөр авалт
997 м
Өндөр алдалт
-800 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
14.3 %
Оролцогчдын тоо
26
Эхлэх цаг
2017 оны 9 сарын 16 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Намрын сард унадаг дугуй сонирхогчдын хүрээнд зохион байгуулах нэгэн шинэ аяллыг "Мерида" унадаг дугуйн клубийн удирдах зөвлөл (захирал, дугуйчин Р.Хадбаатар)-өөс санаачлан хийхээр шийдсэн юм. Юуны өмнө аяллын чиглэлийг төлөвлөн гаргаж, уг чиглэлээр хамтдаа автомашинаар явж үзэв. Бүртгэлийн цэгүүд байгуулах газар, замын саадыг хэрхэн туулах болон өдрийн хоолны асуудлыг шийдсэн. Оролцогч нараас тодорхой замын хураамж авахаар болов. Бэлтгэл ажил үнэхээр нүсэр байлаа. Гадаадаас (өмнөд Солонгос) групп дугуйчид хүртэл ирж оролцох боллоо. Ийнхүү "Унадаг дугуйн фестиваль" нэртэй аялал зохиогдсон юм.

Аяллын тэмдэглэл

Манай групп энэ аялалд оролцохоор идэвхитэй бэлтгэж эхэллээ. Хэдийгээр агуулга нь аялал боловч хүн гэдэг амьтны бусадтай өрсөлдөх гэсэн хүсэл, хүчтэй тэмүүллэлийн дуршилыг яалтай билээ. Аяллын замд уралдах багийг Мажигаа маань ахалж, аяллын горимыг баримтлан жийх нөгөө багыг миний бие ахлахаар боллоо. Олон нийтийг хамарсан бүртгэл Хөвсгөл зочид буудлын мэдээллийн заланд зохион байгуулагдав. Оролцогч нартай гэрээ байгуулж, аяллын замын чиглэлийг мэдээллийн танхимын дэлгэц дээр танилцуулж, хүн бүрт хувийн дугаар өгч бүртгэн, багийн ахлагч нэг бүртэй уулзаж ярилцав. Энэ аяллын ерөнхий ахлагчийн үүргийг давхар хүлээсэн тул өөрийгөө ч аялалд бэлтгэх заваар тун хомс хэдэн өдөр өнгөрсөн юм.

Хүсэн хүлээсэн аяллын өдөр болж, Сүхбаатарын талбай дээр алтан шаргал хантаазаар ижилссэн оролцогч нар цугларч байлаа. Аяллын зохион байгуулалтын ажилтан нар хөх хантааз өмсөн, өөр өөрийн багтайгаа нэгдэн аяллын замд жийх бас ажлаа хийх давхар зорилготой оролцсон юм. Төрийн дууллаа бүгд хамтдаа сонсож дуулаад, дурсгалын зураг татуулаад 7.00 цагт аялал гараанаасаа гарав. Аяллын дүрэм ёсоор Гацууртын уулзвар хүртэл бие халаалтын журмаар 11 орчим км замыг толгойн дугуйчин хөтөлж явах учиртай

.

Зураг 1. Аяллын гараа эхэллээ

Хэдэн зуун дугуйны замтай үрэлцэх дотно чимээ, араа шүд таг яг хийн солигдох, хүмүүсийн инээд хөөр, хашгиралдах чимээ нь унтаж буй хотын гудамжаар нүрэглэн цуваа урагшлах нь сүртэй байлаа. Цувааны урд замын цагдаагийн хамгаалалтын машин гэрэл дохиогоо анивчуулан хамгаалж явав. Дүнжингаравын автомашины замын нэг урсгалыг тэр чигээр нь дугуйчид хаан 20 орчим км-ийн хурд барьсан цуваа үргэлжилнэ. Хэн хаана яваа нь сайн мэдэгдэхгүй боловч нүүрний эгнээнд зуузай холбон манай залуус хажууд гарч ирэх нь нүдний үзүүрт харагдан бахдал төрнө. Цувааг Амгалангийн төмөр замаар гарган, Гацууртын засмал замын уулзвараар хойд зүг эргүүлэн, Аяллын замдаа сайн яваарай, бүгдэд нь амжилт хүсье гэж хашгиран хэлэхүй дор пир хийсэн хүчит нэгэн урсгал араас нөмрөн авч хажуугаар уухайлан урагшилж бүх оролцогч нар өөр өөрийн хурдаар жийн одож билээ.

Урд гарсан баахан дугуйчдын араас өөрийн хэмнэлээ барин нэгэн жигд эргүүлж явахуй дор хажууд манай багынхан хоёр нэгээрээ цуглан ирлээ. Урд яваа өөр багын дугуйчны жийлтийг мэдэхгүй тул нураа үүсэхээс болгоомжлон салхинд нь суулгүй хажуугаар нь гүйцэж түрүүлнэ. Бидний хажуугаар ч бас дугуйчид гүйцэн одно. Ийнхүү яах ийхийн зуургүй Монгол шилтгээний талбайд байрлах бүртгэлийн цэг дээр хүрээд ирлээ. Энд харин багууд бүртгүүлэх гэж хөөрхөн оволзоон боллоо. Дараагийн аялалд бүртгэлийг ингэж зохион байгуулж болохгүй юм байна гэсэн "шинэ санаа" төрж байлаа.

Зураг 2. Манай баг, 037 бидэнтэй үргэлж хамт аялах болно
Бүртгэлийн цэгээс хөдлөн Гацуурт суурингийн айлуудын хашаа дундуурхи төв замаар тоос татуулан одох олны дунд явсаар хар хошуугаа тойрон Их Хуандийн уужим амны адаг руу орлоо. Замын хажуугаар бусад багийн дугуйчид хэвтэх нь хэвтэж, амарч байхдаа таарав. Манай группийнхэн Хоёр даваа хүртэл ямар нэг зүйл тохиолдохгүй бол зогсолтгүй жийхээ мэдэж байлаа. Даваа хүртэл жийж явахад урд огцомхон гарсан олон олон дугуйчдыг аажмаар гүйцэж, хамтдаа нэг хэмээр эргүүлэн урагшилсаар ... Батсуурь дүү маань бичлэг хийж, зураг авахаа давхар амжуулан жийж явна. Хоёр даваа дээр гараад таталгүй шууд Шилжрээнгийн даваа руу яваарай гэж багынхандаа хэлсэн тул залуус маань годхийн өгсүүрт тасарч одлоо.
Зураг 3. Шилжрээнгийн даваа дээрхи бүртгэлийн цэгт оролцогч нар өдрийн хоол идэх хуваарьтай
Шилжрээнгийн даваа дээр гарахуй дор багынхан өдрийн хоолоо авчихаад хүлээж байлаа. Энд бүртгүүлээд, сайхан хооллож тавтайхан амраад Тэрэлжийн зүг буудлаа. Голоо гүүрээр гарч бөөндөө явсаар Тэрэлжийн голыг урагшаа давах зам бүхий гарамаар орж хэд хэдэн салааг дайруулан жийж гарч үндсэн голоо туулж гараад Туул голын зүг зам чиглэв. Мажигаагийн баг тэр урд тасраад бараа ч үгүй жилийн одсон байлаа. Манай баг зогсолтгүй урагшилсаар Туул голын татам руу орж өргөн хэсгээр нь голоо туулаад гарлаа. 
Зураг 4. Манайхан бариандаа орсоор

Дээш өгссөн элсэн замаар явж Цонжин болдогийн хашаа эмжин өгссөөр бүгд бариандаа орсон билээ. Ийнхүү намар цагт зохиогдсон унадаг дугуйн фестивальд манай групп тун амжилттай оролцсон юм. 
Зураг 5. Манай группийн хамт олон

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Алтангэрэл Б.Төмөр-Очир А.Бат-Эрдэнэ Т.Мэндсайхан Г.Цэрэндорж Ц.Тулгаа Н.Дагвасүрэн Э.Нинждорж Э.Ижилмөрөн А.Тэмүүжин П.Чинболд С.Батсуурь Н.Ууганбаяр Б.Алтан-Оргил С.Энхбаатар Ц.Гантулга Д.Сонинбаяр А.Эрдэнэдулам Э.Уянга Д.Мөнхнаст Ц.Наранхүү Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Э.Ожго
Э.Алтангэрэл
  • 1106 км дутуу
  • 153 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
А.Бат-Эрдэнэ
  • 487 км дутуу
  • 772 км
  • 8
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Мэндсайхан
  • 369 км дутуу
  • 890 км
  • 11
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
Э.Нинждорж
  • 1961 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
А.Тэмүүжин
  • 2789 км
  • 23
  • 2
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2835 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
С.Батсуурь
  • 3905 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Ууганбаяр
  • 4029 км
  • 51
  • 3
  • 0
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4079 км
  • 29
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4785 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5122 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5172 км
  • 47
  • 8
  • 2
  • 1
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5359 км
  • 46
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6795 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7250 км
  • 62
  • 7
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7513 км
  • 78
  • 8
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8271 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 98
  • 12
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11111 км
  • 81
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 11936 км
  • 78
  • 5
  • 3
  • 2
  • 5
Э.Ожго
  • 27615 км
  • 243
  • 31
  • 11
  • 4
  • 3