Манай группийн ХТГ Ч.Мажигсүрэн ахлагчтай, ХТГ Г.Манлай, ХТГ А.Тэмүүжин, НТГ Э.Уянга нар замын дугуйгаар говийн аймаг руу аялсан юм. Аймгийн төв дайран автомашины засмал замаар аялдаг хоногийн аяллын эхний гараа байлаа.
Уб хотоос өглөө гарч, Дундговь аймгийн Мандалговь хотод хоноод, маргааш нь цааш жийж Өмнөговь аймгийн Цогт овоо сум дээр хонон, нөгөөдөр өдөр нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очсон юм. Энэ аяллын талаар хийсэн тун сайхан кино байдаг.

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| А.Тэмүүжин | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2475 км |
| Г.Манлай | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2414 км |
| Э.Уянга | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1832 км |