Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #4 - ДАВААТЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/6
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
1
Өндөр авалт
710 м
Өндөр алдалт
-705 м
Их өгсөлт
14.7 %
Их уруудалт
-13.9 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2016 оны 8 сарын 27 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбай дээр цуглан, аяллын замдаа гарлаа. Өнгөрсөн зун Гүнжийн сүмийн зүг хийсэн өдрийн аяллын багт оролцсон П.Батмөнх анд хүрж ирээд гурвуулаа боллоо. Рагчаабазар маань харин уулын дугуйтай болоод иржээ. Өөр юмаа, одоо ч жийгээд байна гээд урамтай өгүүлэн явна.

Гацууртаас Шар хоолой ам руу салж ороод, том чулуутай автомашины замаар дондогнон өгсөнө. Ийм зам ёстой балай байдаг юм байна ухааны юм бодоод л жийгээд байв. Гүүр гарч Шар хоолойн амны баруун дэнжийн замаар өгсөн уруудан жийсээр, энэ замаар анх удаа явж байгаа тул орчны байдал, алсад харагдах ганц нэг давааны замыг хорхойсон харж явлаа.

Говийн амралт хүрэх чулуун замаар догон дэгэн жийсээр, уулын өврөөс эх авах жижиг гол дээр татан нүүр гараа угааж, сэрүүцэж амарлаа. Байгаль ч сайхан байна шүү гэж хөөрөлдөн өгсүүр замдаа орлоо. Уг санаандаа бол жийгээд гарах гээд байгаа боловч нэлээд өгсөөд үнэхээр бяр дууслаа. Барахгүй юм байна, түрье гээд л дугуйнаасаа буув. Харахад гайгүй ч хазаад эхлэхэд даагдахгүй өгсүүр байдаг даа. Даваан дээр гарч унадаг дугуйныхаа (хүний зураг бус уул, даваа, овооны энгэрт унадаг дугуйныхаа зургийг хослуулан авч явья гэж хичээдэг байлаа) зургийг авч амарч, хооллоод ирсэн замаараа бүгд жавхаатай уруудан харьсан билээ.

Хэнтий нурууны ноён оргил Асралтхайрхан руу явах үүд болдог энэ даваан дээр унадаг дугуйтайгаа гарсан гэж бодохоор сэтгэл тун өег хангалуун байсан юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
П.Рагчаабазар Privacy Э.Отгонжаргал
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 8421 км
  • 87
  • 6
  • 1
  • 0
  • 2
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!