УУДАГ-ийн ТҮҮХ:
Ногоон тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 6)
Гацуурт суурин. Цаг 18.00 болж байлаа. Нар гудайжээ. Аялал төгсгөлийн шатанд орлоо. Одоо УБ хот руугаа жийнэ. Өдөржин бяр тэнхээ, сэтгэл зүйн зориг гарган цастай даваа (Шилжрэнгийн даваа, Хоёр даваа)-нуудыг давж, сунайсан урт Дэндийн амны шалчигнасан замаар жийж товлосон газраа хүрэх гэсэн итгэл тэмүүлэлээр жигүүрлэн бид (25 дугуйчин) урагшилсан. Ядарч байлаа. Яг л ийм түгшүүртэй мөчид багийн гол хүч болох группийн туршлагатай, бяртай дугуйчид маань манай цувааг хөтөллөө.






Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Ч.Мажигсүрэн | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3621 км |
| Н.Ууганбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2426 км |
| С.Энхбаатар | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1298 км |
| Д.Сонинбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1277 км |