Тэнгэр бүрхэг маягтай бүгчим өдөр боллоо. Дэндүү танил Улиастайн голыг өгсөн нийт 7 аялагч яг л цагтаа замд гарлаа. Хойд Баян голын амын хойд дэнжийг барин өгсөж уруудан жийсээр голоо гатлан ширэг бүхий зөөлөн хөрстэй бүдэг замаар мацаж билээ. Нутгийнхан энэ замаар өвөл явдаг бололтой. Давааны дор салдаг зам дээр ирж түр амсхийгээд дээш өгслөө.



Аяллын зурагчинаар ногоон тэмдэгтэй гишүүн Ш.Бат (086) "ажилласан" болно. Бидэнтай хамт анхны аяллаа амжилттай дуусгасан Э.Давааүрэн (173) гишүүнд баяр хүргье. Өдрийн аяллаа ч хийгээд, унадаг дугуйн парад-ндаа оролцсон сайхан өдөр боллоо.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Privacy | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1267 км |