Группийн түүх: Гишүүдийн статистик мэдээ, 2018 он 8 сар 30 өдрийн байдлаар (зураг 4)
Намрын шар нар ээсэн, зүүнээс салхилсан сайхан өдөр боллоо. Аялал 8.07 цагт эхэлж Гацуурт суурин дайрч, Их Хуандийн ам өгсөн 11.10 цагт Шилжрээнгийн даваа дээр гарав. Энд үдийн хоол идээд, 6 аялагч (хувийн ажлын шаардлагаар) хот руу буцлаа. Цааш 8 аялагч замдаа гарч Тэрэлж суурингаар орж Туул голыг явган гүүрээр гарч жийсээр Тэрэлж голын адагт ирэв.


УБ хотоос хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) ачааны автомашинтай ирж унадаг дугуйнуудыг ачив. Аялагч нар микроавтобусаар Налайх орж, нийтийн тээврийн унаагаар Баянзүрхийн товчоо хүрч унадаг дугуйгаа унан гэр гэрийн зүг жийж, аялал дууслаа. Аяллын нийт зай 100 км.


Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| Privacy | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1292 км |