Хотын хаяанд Баянзүрх хайрханд уулын дугуйн сонгодог зам байдаг л юм байна. Хавар нэг явах гээд зам үзээд, цас ихтэй тул Дундын даваа хүрээд буцсан.
Өнөөдөр 9.30 гээд гэрээс гарлаа. Богд уулын хойд хормой эмжин танил замаар жийж Хонхор хүрэв. Хөлийн гол ус ихтэй ч хөл норгохооргүй байна. Дундын даваа руу өгсөж гараад (11.00 цаг) уруудлаа. Зам нь бага зэрэг чулуу, ховилтой ч уруудахад асуудал үгүй байв. Доор Туул голын дэнж дээрхи айлын хаяагаар гарч чадалгүй замаасаа өнгөрчихлөө. Зам дээр харагдаж байв. Дэнж рүү түрж өгсөөд замдаа орлоо. Өгсүүр нь жийхэд тохиромжтой бүдгэрсээр байгаад сүүлдээ өвсөн (автомашины мөртэй) замаар л явна. Сүүлийн 500 м орчим газар түрсэн. Мод унанги (2-3) зам хөндөлсөж байв. Харин ч овоо нялгар өгсүүр юм билээ. 13.00 цагт гарлаа.

