Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #14 - БОГД УУЛ ТОЙРОХ ӨӨР ЗАМ ХАЙХУЙ

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/99
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
100 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1119 м
Өндөр алдалт
-1119 м
Их өгсөлт
16.7 %
Их уруудалт
-13.1 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2018 оны 10 сарын 9 Мягмар гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Богд уулыг арай өөр уулын замаар тойрох аялал төлөвлөсөн тул зам үзэх судалгааны аялал хийв. Манай багт аялагч гишүүн Э.Даваасүрэн (174), С.Бадрал (177) нар нэгдэж хамтдаа аяллын чиглэлийг бүрэн дуусгалаа. Аяллын зай 100,6 км. Дугуйгаа 6 цаг 9 минут жийж, аяллыг 9 цаг 15 минутанд багтаажээ.

Уулын дугуйнд маш тохиромжтой замаар аялав. Чулуу бага, дэржигнүүргүй цагаан замтай. Богино Ширдэгтийн давааны өгсүүр алсаас эхэлдэг. Өвөр Зайсан болон Жаргалантын амны дундах давааны өгсүүр харин ч нэг нялгар, их огцом байлаа. УБ хотод 16.30 цагт ирлээ.

Намрын нарлаг өдөр салхи сөрөн жавхаатай аялсан багийн анд нартаа талархал дэвшүүлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Э.Даваасүрэн С.Бадрал Э.Отгонжаргал
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!