Хувийн хэрэг нээхэд таны имэйл хаяг шаардлагатай. Тус имэйл нь таны хувийн хэргийг төлөөлнө. Мөн хувийн хэрэг нээхэд таны овог, нэрийг асуух бөгөөд өөр ямарваа мэдээлэл шаардахгүй. Өөрөөр хэлбэл таны нас, хүйс, мэргэжил, ажил, албан тушаал гэх мэтчилэн хувийн чанартай мэдээллийг авдаггүй.
Хэрэв өмнө нь хувийн хэрэг нээж байсан бол ахин өөр хувийн хэрэг нээх нь зохимжгүй юм. Хэрэв урьд өмнө хувийн хэрэг нээсэн бөгөөд тус хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлээ санахгүй байвал бидэнтэй холбогдоод сэргээн санах боломжтой. Харин нууц үгээ санахгүй байвал нууц үгээ шинэчлэх боломжтой.
Хувийн хэрэг шинээр нээх бол дараах зааврыг дагана.
Аялалд бүртгүүлэхийн тулд тус веб сайтад заавал нэвтэрч орох шаардлагатай. Нэвтэрч орохын тулд эхлээд хувийн хэрэг нээсэн байх хэрэгтэй.
Нэвтрэхдээ дараах зааврыг дагана.
Бүртгэл нь нээлттэй аялалд л бүртгүүлэх боломжтой.
Аялалд бүртгүүлэхдээ дараах зааврыг дагана.
Хувийн мэдээлэл өөрчлөх гэдэгт веб сайтад нэвтрэхдээ ашигладаг имэйл буюу хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлийг солих бас овог, нэрээ засах, зураг шинээр оруулах болон солих бас хувийн мэдээллээ нуух эсэхээ сонгох зэрэг үйлдэл хамаарна.
Энэхүү үйлдлийг гүйцэтгэхийн тулд заавал нэвтэрч орсон байх шаардлагатай.
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн бол овог, нэрээ өөрчлөх боломжгүй болдог тул та өөрийнхөө овог, нэрийг бүр анхнаасаа зөв оруулбал зохимжтой.
Веб сайтад нэвтрэх нууц үгээ мартсан эсвэл солих шаардлага гарсан үед үүнийг хийнэ.
Нууц үг шинэчлэхдээ дараах зааврыг дагана.